Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Утаа, дуу ихтэй автомашинд шалгалт хийж байна

2021-09-29 16:58:13
Error loading player: No playable sources found

Тээврийн цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран

Уг хяналт шалгалтын хүрээнд зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хамруулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байна. Иймд жолооч та бүхэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын  4.1 Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт бодис, тортогжилтын хэмжээ нь MNS5013:2009, MNS5014:2009  стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн буюу утаа хаялт ихтэй,

4.4 Яндан дуу намсагуур гэмтсэн буюу байхгүй болсон, яндангаас гарах гарах дуу чимээний түвшин MNS4599:2003 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн буюу бүдүүн_яндантай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцдог бол зөрчлөө арилгаж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Утаа, дуу ихтэй автомашинд шалгалт хийж байна  
Үзсэн: 650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй