Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг боловсрол” хэлэлцүүлэг болно

2021-09-30 05:57:23

- Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

09:00 цагт: Улсын Их Хурлын Тамгын газар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Эхний хэлэлцүүлгийг “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг боловсрол” сэдвээр “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

11:00 цагт: УИХ-ын намрын чуулган эхлэхтэй холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99027019

“Хангарди” ордон

11:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаан өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Нийслэлийн 2021 оны төсөвт  өөрчлөлт  оруулах тухай болон бусад асуудал хэлэлцэнэ. Мөн цаг үеийн асуудлаарх мэдээллийг Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн  ИТХ-д танилцуулна.

Нийслэлийн төр захиргааны V байр

12:00 цагт: Нийслэл дэх коронавирусийн нөхцөл байдал, орны хүртээмж, эрүүл мэндийн салбарын ачаалал ямар байгаа талаар мэдээлэл өгнө. Утас: 99037310

“Мишээл экспо” төв

14:00 цагт: “Улаанбаатар түншлэл – 2021” олон улсын үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээ болно.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

14:00 цагт: Баянзүрх дүүргийн 50 дугаар цэцэрлэгийн харьяа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх цэцэрлэгийн нээлт болно. Утас: 99030894, 99788441, 99242664

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг боловсрол” хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй