
Монгол Улсын өмнөд "хаалга" Замын-Үүд сум дахь хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер
Тэгвэл аймаг орон нутаг, Дорнын их говийнхоо хилчдийн нэрийг өндөрт өргөж хилчин эмэгтэй хүний тэсвэр хатуужлыг харуулсан, Хил хамгаалах байгууллага төдийгүй Монголын ард түмэн, мянга мянган бүсгүйчүүдийн бахархал болсон эрэлхэг дайчин бүсгүйд Дорноговь аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, Дорноговьчуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж хүлээн авлаа.
Тус үйл ажиллагаанд тус аймгийн Засаг дарга бөгөөд Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн дарга О.Батжаргал, ИТХ-ын дарга Б.Ганзориг, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Х.Соёл-Эрдэнэ, албан хаагчид, Хууль сахиулах чиг үүргийн байгууллагын дарга нар, Биеийн тамир спортын газрын дарга Г.Батлхам, "Саран хөхөө" театрын уран бүтээлчид, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дорноговь аймаг дахь салбарын дарга Б.Сэмжидтуяа нар оролцжээ.
Ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадамд хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 3709 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.