Шууд Chart

Дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлнэ

2021-10-01 10:08:35

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн болон Баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчдад гэрийнх нь гадна хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар томилогдсон бүрэлдэхүүн "Эх орны дайчид" төрийн бус байгууллагатай хамтран өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо амьдарч байгаа дайнд оролцсон ахмад дайчдад гэрийнх нь гадна очиж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулсан ба энэхүү ажил нь ахмад дайчдын сэтгэлд хүрч, цахим орчинд маш олон тооны эерэг хандалтыг авсан билээ.

Энэ өдрүүдэд хөдөө, орон нутагт амьдарч байгаа дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг аймгуудын Засаг даргын Тамгын даргын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангиуд хамтран зохион байгуулна.

Харин нийслэл хотод Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотноо ирээд буй ахмад дайчин Б.Сейлхан, Хэнтий аймгаас ирсэн Т.Лувсансүх, Дархан-Уул аймгаас ирсэн Б.Ядамсүрэн, Дундговь аймгаас ирсэн Н.Пүрэвжалба нарт ЗХЖШ, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ЦДБЭЧ, Монгол цэргийн музей, Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас томилогдсон цөөн тооны бүрэлдэхүүн өнөөдөр хүндэтгэл үзүүлнэ.

Зэвсэгт хүчний Жанжин штаб

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлнэ  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй