
Тус үзэсгэлэн нь “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” сэдвээр 2021 оны 10 дугаар сарын 01-ээс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 6 сарын туршид зохион байгуулагдах юм.
Тус үзэсгэлэнд Монгол Улс оролцох шийдвэрийг 2018 онд Засгийн газраас гаргасан бөгөөд оролцох бэлтгэл ажлыг Гадаад харилцааны яам болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний музей, Монголын үндэсний номын сан, Зэв дижитал нүүдлийн музей зэрэг байгууллага дэмжин оролцож байна.
Монголын үндэсний музейн сан хөмрөгөөс 59 дэсийн 86 үзмэр, Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгөөс 12 ном, бичгийн хэрэгсэл тус үзэсгэлэнд дэлгэгдсэн бөгөөд Монголын өнө эртний соёл, түүхийн нэгээхэн хэсгийг уг дэлхийн үзэсгэлэнд толилуулж байгаа аж.
“Экспо Дубай 2020” үзэсгэлэнд Монголын үндэсний музей, номын сан оролцож байна | ||
Үзсэн: 1242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.