Шууд Chart

Хашаа, байшин зарна хэмээн бусдын 33 сая төгрөгийг залилжээ

2021-10-05 11:55:58

Иргэн Ц 2018 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хашаа, байшин худалдаж авахаар бусад руу 33 сая төгрөг шилжүүлж, залилуулсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүллээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг худалдан авалт хийх тохиолдолд холбогдох бичиг баримтыг сайтар нягталсны үндсэн дээр төлбөр тооцоогоо шилжүүлж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хашаа, байшин зарна хэмээн бусдын 33 сая төгрөгийг залилжээ  
Үзсэн: 1160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй