Шууд Chart

Нийт шүүгчийн анхдугаар чуулган ирэх даваа гарагт болно

2021-10-06 09:51:14

“Нийт шүүгчийн анхдугаар чуулган”-ыг ирэх даваа гараг /2021.10.11/-т  Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасан. Мөн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагааг биечлэн зохион байгуулж болно.” гэж заасны дагуу чуулганы үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Чуулганд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид биечлэн оролцоно.

.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нийт шүүгчийн анхдугаар чуулган ирэх даваа гарагт болно  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй