Шууд Chart

Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг дэлхийн аваргад өрсөлдөнө

2021-10-06 13:10:40

FIBA-ийн Удирдах зөвлөлөөс баталснаар Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.  Цар тахлын үед зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнийг FIBA маш амжилттай төсөл болсон гэж дүгнэж гол төслүүдийнхээ нэгээр нэрлэж байна.

Энэ жилийн хувьд 5 тивийн 105 баг өрсөлдөнө  гэсэн мэдээллийг FIBA Representative буюу Ур чадварын тэмцээнд FIBA-г төлөөлж ажиллах техникийн төлөөлөгчдийн сургалт дээр мэдээлсэн. Дэлхийн аваргад шилдэг эрэгтэй, эмэгтэй багууд найман хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Тодруулбал, Монголын эрэгтэй баг Е хэсэгт Беларусь, Аргентин, Албани улстай, эмэгтэй баг С хэсэгт Израиль, Аргентин, Мадагаскарын багтай нэг хэсэгт оржээ.

Түүнчлэн тус тэмцээнд  “FIBA Asia”-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжирианы гаргасан албан тушаалаар FIBA-гийн төлөөлөгч буюу “FIBA Representative”-аар С.Төгсжаргал хоёр дахь жилдээ сонгогдон ажиллах юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг дэлхийн аваргад өрсөлдөнө  
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй