
Монголын паралимпийн хорооноос өнөөдөр Монгол улсын үндэсний шигшээ баг, тамирчид хэрэглэх нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвд бэлэглэв. Уг үйл ажиллагаанд БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, БТСУХ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, Олон улсын паралимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Н.Оюунбат нар оролцлоо.
Дээрх төхөөрөмж нь тамирчны булчингийн үйл ажиллагааг хянах, жигд хөгжүүлэх, ялангуяа дээд болон доод мөчний ажиллах хүчийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд компьютерын программтай хослон ажилласнаар булчингийн ажиллах чадварын мэдээллийг цуглуулах, боловсруулах боломжийг олгож байгаа нь пара спортын төрлүүдээр хичээллэж буй тамирчид ашиглахад өндөр үр дүнтэй төхөөрөмж юм.
Пара спортын тамирчдын оролцох ангиллыг урьдчилан тодорхойлох боломж бүрдлээ | ||
Үзсэн: 930 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.