Шууд Chart

ДХИС ISO стандартын баталгаажуулалтын гэрчилгээ авлаа

2021-10-06 16:50:55

Дотоод хэргийн их сургууль үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, ISO 21001:2018 боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо стандартыг нэвтрүүлээд байна.

Дэлхийн болон Монголын багш нарын  баярын босгон дээр Дотоод хэргийн их сургууль олон улсын боловсролын стандартыг нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч байгууллага болсныг баталгаажуулсан ISO стандартын баталгаажуулалтын гэрчилгээг “Монсертф” компанийн удирдлагууд гардуулжээ.

Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захирлын зөвлөлийн гишүүд, “Монсертф” компанийн ерөнхий захирал С.Билгүүн, Тэргүүлэх аудитор П.Цэцэгмаа болон  багш, албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Олон улсын баталгаажуулалтын эрхтэй “Монсертф” компанийн ерөнхий захирал Д.Билгүүн: “Олон улсад хүрэх гарц бол ерөөсөө л олон улсын ISO стандарт юм. Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоог нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч Монгол Улсын ууган сургуулиудын нэг болж байгаа та бүхнээр бахархаж байна. ” хэмээн онцолсон юм.

Энэхүү олон улсын стандартын гэрчилгээг гурван жилийн хугацаатай олгодог бөгөөд стандарт хэрхэн хэрэгжиж байгааг үнэлж дүгнэх магадлах аудитыг жил бүр хийдэг аж. ДХИС-ийн хамт олон энэ амжилтаа ахиулан 2025 он гэхэд Эрcдлийн, Хүнсний, Мэдээллийн, Хөдөлмөрийн аюулгүй байдлын, Нийгмийн хариуцлагын стандарт нэвтрүүлсэн байхаар Хөгжлийн стратеги төлөвлөгөөндөө тусган бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ДХИС ISO стандартын баталгаажуулалтын гэрчилгээ авлаа  
Үзсэн: 1519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй