Шууд Chart

Азийн танхимын болон тулааны спортын зургаадугаар наадам ирэх оны III сард болно

2021-10-08 18:00:29

Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохиогддог Азийн танхимын болон тулааны спортын зургаадугаар наадам ирэх 2022 оны гуравдугаар сарын 10-20-нд Таиландын Бангкок болон Чонбури хотод болно. Тус наадмын бүртгэл яг одоо явагдаж байна. Монголчууд тус наадамд усанд сэлэлт, 3х3 сагсан бөмбөг, бадминтон, бильярд, боулинг, хөгжөөн дэмжигчид, шатар, хадан хананд авиралт, бүжгийн спорт, е-спорт, футзал, хөнгөн атлетик, сэлүүрт завь, жюү-жицү, каратэ, кикбокс, кураш, муай-тай бокс, самбо, буудлага, скейтборд, таеквондо, волейбол, агаарын спорт зэрэг төрлөөр өрсөлдөх боломжтой бөгөөд бүртгэл арваннэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэх юм байна.

Сонирхуулахад, Монголын тамирчид 2017 онд Туркменистаны Ашгабат хотноо болсон өмнөх наадмаас таван алт, 10 мөнгө, 15 хүрэл, нийт 30 медаль хүртэж, багийн дүнгээр 63 орноос 13 дугаар байрт бичигдсэн билээ.  

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Азийн танхимын болон тулааны спортын зургаадугаар наадам ирэх оны III сард болно  
Үзсэн: 640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй