Шууд Chart

Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгож, хэрэг хуваарилахтай холбоотой журмыг батлав

2021-10-12 14:44:21

Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасны дагуу өчигдөр Сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас сонгохоор хуульчилсан. Шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлсэн анхан шатны шүүхийн дөрөв, давж заалдах шатны шүүхийн тав,  хяналтын шатны шүүхийн нэг шүүгч нэр дэвших үндэслэл, хийх ажлын талаар тус тус танилцуулж, шүүгчдийн асуултад хариуллаа.

Нийт шүүгчийн дунд явуулсан нууц санал хураалтаар олонхын санал авсан  Улсын дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Очирбатын Номуулин,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Сономдовчингийн Энхтөр, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Баясахын Сугар нарыг Сахилгын хорооны шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг батлав.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгож, хэрэг хуваарилахтай холбоотой журмыг батлав  
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй