Шууд Chart

БНХАУ-ын дотоодын аялал жуулчлал сэргэсэн гэв

2021-10-13 15:49:51

Тодруулбал, Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны мэдээллийн төвөөс мэдэгдсэнээр тус улсын бүх нийтийн амралтаар буюу энэ сарын 1-7-нд Хятад улсын хэмжээнд давхардсан тоогоор 515 сая иргэн аялсан нь тахлын өмнөх үеэс 70.1 хувиар сэргэсэн байна. Ингэснээр тус улсын дотоодын аялал жуулчлалын орлого 389.061 тэрбум юаньд хүрэв. Энэ нь тахлын өмнөх мөн үеийн 59.9 хувьтай тэнцэж байна.

БНХАУ-ын иргэд амралтынхаа үеэр цаг агаар, орон нутгийн цар тахлын нөхцөл байдлын улмаас дунд болон холын аяллаас татгалзаж оршин суугаа бүс нутагтаа ойрын зугаалга, аялал хийсэн ажээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

БНХАУ-ын дотоодын аялал жуулчлал сэргэсэн гэв  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй