
БНХАУ-ын Жүжянь мөрний усан замаар хууль бус наймаа олширч байгааг зогсоохын тулд энэ сарын 1-7-нд тус улсын Гуандуны далайн цагдаагийн газар, тухайн мужийн Дотоодыг хамгаалах цагдаа, Хил гааль, далайн асуудал эрхэлсэн газар, Далайн тээврийн хууль сахиулах газар, Зах зээлд хяналт тавих газар хамтран дээрх мөрний харьяа бүсэд тусгай ажиллагаа зохион байгуулсан талаар Хятадын далайн цагдаагийн алба энэ сарын 13-нд мэдээлэв.
Түүнчлэн хууль бус наймаатай холбоотой байх магадлалтай, өндөр хүчин чадал бүхий, ямар ч бичиг баримтгүй хөнгөн хэлбэрийн 860 усан онгоцыг хурааснаас гадна хууль бусаар харилцах 1413 цэг болон усан онгоцны 49 үйлдвэр, хөргүүртэй 62 зоорь, худалдааны цэгүүдийг хяналтад авчээ. Түүнчлэн хууль бусаар импортолж байсан автомашины хөдөлгүүр, сэлбэг, тоног төхөөрөмж, хөлдөөсөн бүтээгдэхүүн, шатахуун зэргийг илрүүлсэн хэмээн CCTV мэдээллээ.
Хятадад усан замаар хууль бус наймаа хийсэн 300 гаруй сэжигтэй хүнийг баривчилжээ | ||
Үзсэн: 958 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.