Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Бүрэн Монгол гэр” төслийн танилцуулга болно

2021-10-14 05:32:14

- Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

“Туушин” зочид буудал

10:00 цагт: Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн Монгол гэр” төслийн танилцуулга “Le Cabernet”  танхимд болно.

“Монгол ньюс” мэдээллийн төв

11:00 цагт: Өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа зөрчигдөж байгаа талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийнэ.

Төрийн ордон

15:00 цагт: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлэх Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр”

17:00 цагт: Улаанбаатар олон улсын кино наадмын хэвлэлийн хурал болно. Утас: 319015, 319017

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Бүрэн Монгол гэр” төслийн танилцуулга болно  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй