Шууд Chart

Монголын баг өнөөдөр аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөнө

2021-10-15 10:11:20

Тус тэмцээнд Монголоос есөн хүн оролцож байгаагаас гадна шатрын спортоор дэлхийд тэргүүлдэг АНУ, ОХУ, БНЭУ, Норвеги, Украин зэрэг 32 орны 40 баг өрсөлдсөн. Өчигдрийн байдлаар, Монгол Улсын баг Филиппин, Австрали, Армен, Арабын Нэгдсэн Эмират, Киргизстан улсын багтай нэг бүсэд оноолт таарч амжилттай тоглож, бүсээсээ 2 дугаар байрт шалгарч улмаар А хэсэгт Гүржийг 3:1, Палестиныг 3:1, Филиппинийг 2.5:1.5, ХБНГУ-ыг 4:0, ОХУ-ын багийг 3:1 харьцаатай хожлоо.

Ийн өнөөдөр аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөх юм.

Ташрамд дуулгахад, дээрх тэмцээнд Монгол Улсаас оролцож буй шатрын багийн бэлтгэлийг хангах болон тэмцээнд оролцуулах ажлыг гавьяат тамирчин, их мастeр, МШХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, дэд хурандаа Т.Батчимэг хариуцан ажиллаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дэмжиж ажиллаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын баг өнөөдөр аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөнө  
Үзсэн: 1153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй