Шууд Chart

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг 24 хувиар бууруулжээ

2021-10-21 15:00:47

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2021.10.21/ боллоо. Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын шүүхийн 2021 оны III улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг, П.Ангарагсайхан нар танилцуулсан юм.

Тайлант хугацаанд шийдвэрлэсэн иргэний нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 27 хувиар буурав

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 11933 хэрэг буюу 28.5 хувиар буурсан байна. Иргэний хэрэг ийнхүү буурахад гэрээтэй холбоотой маргаан 1754 хэргээр буюу 15.7 хувиар, гэрээний бус үүрэгтэй холбоотой маргаан 194 хэргээр буюу 30.8 хувиар, ажилласан жил тогтоосон маргаан 5180 хэргээр буюу 55.7 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 795 хэргээр буюу 28.9 хувиар буурсан бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 567 хэргээр буюу 92.6 хувиар буурчээ.

Тайлант хугацаанд шийдвэрлэсэн захиргааны нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 4 хувиар буурав

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 102 хэрэг буюу 9.1 хувиар өссөн байна. Төрийн албаны маргаан 70 хэргээр буюу 49.6 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 27 хэргээр буюу 17.5 хувиар, ашигт малтмалтай холбоотой маргаан 9 хэргээр буюу 11.5 хувиар, газрын маргаан 6 хэргээр буюу 2.4 хувиар, барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан 4 хэргээр буюу 23.5 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 8 хэргээр буюу 25 хувиар, татварын маргаан 12 хэргээр буюу 22.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 11 хэргээр буюу 1.1 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 210 хэргээр буюу 62.5 хувиар буурсан байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг 24 хувиар бууруулжээ  
Үзсэн: 566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй