Шууд Chart

ӨНӨӨДӨР: Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн түүхэн ойн хүрээнд “Загвар НҮБ” хуралдаан болно

2021-10-22 06:43:13

- Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

МУИС-Ийн Номын сан

09:00 цагт: Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн түүхэн ойтой холбогдуулан Монгол дахь НҮБ, Гадаад харилцааны яам, МУИС хамтран “Загвар НҮБ” хуралдааныг энэ сарын 22, 23-нд "КОВИД-19 цар тахлын үеийн олон талт хамтын ажиллагаа ба Уур амьсгалын өөрчлөлт" сэдвийн дор зохион байгуулна. МУИС, Батлан хамгаалахын их сургууль, Их Засаг Чингис Соосэ, Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон ахлах сургуулийн нийт 80 гаруй оюутан, сурагч 15 улсыг төлөөлөн оролцож буй тус үйл ажиллагааны нээлт 502 тоотод болно. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Баттулга нар оролцоно.

Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: .

Хэвлэлийн Хүрээлэн

11:00 цагт: “Ардчилал ба сэтгүүлзүй” чөлөөт хэвлэлийн түүхэн галерейн нээлтийн ёслол болно. Утас: 97070709, 91773300

“Тайж ресорт” цогцолбор

12:00 цагт: Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрийн мэдрэмж ёс зүйтэй сэтгүүл зүй” хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудад зориулсан сургалт зохион байгуулна. Унаа Жендэрийн үндэсний хорооны гаднаас хөдөлнө. Утас: 99088148

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн түүхэн ойн хүрээнд “Загвар НҮБ” хуралдаан болно  
Үзсэн: 640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй