Шууд Chart

Өсвөрийн шилдэг шатарчин Н.Содбилэгт дэлхийн дэд аварга боллоо

2021-10-26 12:14:03

Тус тэмцээний 1700 хүртэлх олон улсын чансааны ангилалд Монголын өсвөрийн шилдэг шатарчдын нэг, сурагчдын дэлхийн аварга, ОУШХ-ны дэд мастер Наранболдын Содбилэгт 1-2 байрыг ижил оноотой хуваан эзэлж, сонирхогчдын дэлхийн дэд аварга боллоо.

Түүнчлэн 1700 хүртэлх олон улсын чансааны ангилалд өрсөлдсөн шатрын зүтгэлтэн Д.Лүндээжанцан 75 шатарчдаас таван оноогоор 29 дүгээр байр, 2000 хүртэлх олон улсын чансааны ангилалд өрсөлдсөн Б.Тэнүүнболд 54 шатарчнаас 5,5 оноогоор 10 дугаар байр мөн М.Мандухай таван оноогоор 17 дугаар байр, 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Халиун 35 шатарчнаас 3,5 оноогоор 29 дүгээр байр эзэлжээ.

Сонирхуулахад, Монгол Улсын баг тамирчид маргааш буюу 10 дугаар сарын 27-ны өдөр 22:40 цагт эх орондоо газардана.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өсвөрийн шилдэг шатарчин Н.Содбилэгт дэлхийн дэд аварга боллоо  
Үзсэн: 1340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй