Шууд Chart

Вьетнам иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг шалгаж байна

2021-10-27 16:12:57

Вьетнам иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг олж тогтоосон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн гэмт халдлагад өртөж бусдад зодуулж дээрэмдүүлсэн талаарх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд бүртгэгдсэн.

Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан бөгөөд урьдчилсан байдлаар гадаад улсын иргэн хохирогч Л 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 21:00 цагийн орчим

Тус дүүрэг дэх цагдаагийн газраас тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж мөрдөн шалгах ажиллагааг явуулсны дүнд уг гэмт хэргийг Б, Ч, Х нар үйлдсэнийг олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Вьетнам иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг шалгаж байна  
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй