Шууд Chart

Мэргэжлийн дасгалжуулагч, багш нарын холбоо анхдугаар чуулганаа хийв

2021-10-29 17:52:17

Монголын мэргэжлийн дасгалжуулагч, багш нарын холбоо байгуулагдаад хоёр жил орчим болж байна. Тус холбоо өнөөдөр Олимпик хауст Монголын дасгалжуулагч, багш нарын цахим чуулганыг зохион байгууллаа.

Чуулганаар холбооны зүгээс хийж гүйцэтгэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, холбооны бүтэц, дүрмийн талаар хэлэлцлээ. Улмаар төлөөлөгчдөөс дэвшүүлсэн саналуудыг тусгасны үндсэн дээр холбооны дүрмээ батлахаар тогтов.

Энэ үеэр холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат “Багш, дасгалжуулагчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага Монголд алга. Ямар нэг амжилт гаргахад тухайн тамирчныг магтан мандуулдаг хэрнээ амжилтгүй оролцоод ирэхээр дасгалжуулагчийг буруутгаж, ажлаас халдаг эрүүл бус тогтолцоог бид өөрчлөх ёстой. Биеийн тамирын салбарын эв нэгдлийг бэхжүүлж, дасгалжуулагчдын амьдралын баталгааг сайжруулж, тэдний дуу хоолой болох нь манай холбооны гол зорилго. Үүний хүрээнд багш, дасгалжуулагч нарыг боловсруулж, тэдний мэдлэг чадварыг сайжруулах зорилготой сургалт семинар зохион байгуулах зэргээр хийж төлөвлөсөн олон ажил байна” хэмээн ярив.

Монголын мэргэжлийн дасгалжуулагч, багш нарын холбоо ирэх оны эхээр багш, дасгалжуулагч нарыг хамруулсан нэгдсэн чуулганаа хийж, холбооны удирдлагаа сонгохоор төлөвлөсөн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Мэргэжлийн дасгалжуулагч, багш нарын холбоо анхдугаар чуулганаа хийв  
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй