Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Гэм зэм” постдрамын жүжгийн хэвлэлийн хурал болно

2021-11-01 06:02:35

- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“UB Grand” Зочид буудал

10:00 цагт: Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, гишүүн компаниудын зүгээс "Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хууль"-тай холбоотой хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 91118403

Үндэсний Статистикийн Хороо

10:00 цагт:

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

11:00 цагт: Төрийн өмчит АШУҮИС, МУИС, ХААИС, СУИС, МУБИС, ШУТИС зургаан их сургуулийн "Дусал цус дүүрэн амьдрал" цус цуглуулах аяны нээлт болно. Нээлтийн үйл ажиллагаанд Цус сэлбэлт, судлалын үндэсний төв, Монголын улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөл оролцоно. Утас: 91118318

“Монгол ньюс” мэдээллийн төв

11:00 цагт: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэг, спорт заал барьж буй барилгын компанийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

Улаанбаатар дахь “Русский дом”

12:00 цагт: Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийн хэвлэлийн хурал болно. Ерөнхий найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг, гол дүрийг бүтээж буй жүжигчин Д.Лхагва болон Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Г.Урнаа, П.Эрдэнэзаан, Д.Ганцэцэг болон жүжигчин Ш.Доржсүрэн тэргүүтэй бүх уран бүтээлч оролцоно. Утас: 96696674

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Гэм зэм” постдрамын жүжгийн хэвлэлийн хурал болно  
Үзсэн: 686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй