
Энэ удаагийн тооллогыг нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр буюу https://toollogo.1212.mn цахим хуудсаар явуулах юм.
- Тооллогод 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдана.
- Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэлгүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, олон улсын байгууллагуудыг хамруулна.
Цахимаар хамрагдах боломжгүй хувиараа хөдөлмөрч эрхлэгч /ХХЭ/, иргэдийн хувьд 75331212 утсаар холбогдон хамрагдах боломжтой.
2021 оны 3 дугаар улирлын байдлаар Монгол Улсын хэмжээнд 215 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаа бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгч 200 орчим мянган иргэн байна.
Энэ удаагийн тооллогод эдийн засгийн бүх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, тэдгээрийн нарийвчилсан “Нэгдсэн мэдээллийн сан” бий болгох, улмаар бодлого, төлөвлөлтөд ашиглах боломж бүрдэнэ.
ААНБ-ын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн инновац, судалгаа хөгжүүлэлт, технологийн хөгжлийн нэвтрэлт, мэргэжлийн ажиллагчид, тэдгээрийн хангамж, хүрэлцээ, хомсдол, хүрэлцээгүй байгаа шалтгаан зэрэг нарийвчилсан тоон мэдээлэл тооллогын үр дүнд бий болно. Цаашилбал ААНБ, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ашиглаж байгаа техник, технологийн ашиглалт, интернэтийн хэрэглээ, түүнийг хэрэглэж байгаа зорилго, цахим сүлжээг ашиглан үйл ажиллагаагаа зайнаас явуулах боломж зэрэг мэдээллийг цуглуулах юм.
Түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд учирдаг дарамт, хүндрэлийн талаарх мэдээллийг цуглуулна. Үүний үр дүнд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесээ хөгжүүлэхэд төрийн бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай тодорхой мэдээллүүд бий болно. Өөрөөр хэлбэл, судалгаанд үндэслэн бизнес эрхлэхэд тулгарч буй дарамтыг бууруулах бодлого, шийдвэр гарах боломжтой.
Тооллогод хамрагдах нь тухайн ААНБ, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд Статистикийн тухай хуульд заасан үүрэг бөгөөд тухайн салбарын бодлогыг оновчтой тодорхойлох, нөхцөл байдлыг бодитоор үнэлэх, боловсронгуй болгох, хөгжих үндэс суурь болно. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа салбарын талаар бүрэн зураглал, мэдээлэлтэй болж, үүнд тулгуурлан цаашдын бодлого, төлөвлөлт хийх боломжтой.
ААНБ-ын 2021 оны улсын тооллого улс орон даяар албан ёсоор эхэллээ | ||
Үзсэн: 1451 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.