
Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэхэд Батлан хамгаалахын сайдад дэмжлэг үзүүлэх, цэрэг-иргэний харилцааг бэхжүүлэх, цаашид хийж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилго бүхий
Энэхүү хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр оролцож, шинээр томилогдсон “Иргэний зөвлөл”-ийн гишүүдийг хүлээн авч уулзаж, албанд нь амжилт хүслээ.
Ташрамд дуулгахад, тус зөвлөлийн даргаар Батлан хамгаалахын сайдын зөвлөх, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан, чөлөөнд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг, гишүүнээр Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмадын хорооны дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ар талын газрын дарга асан, чөлөөнд байгаа хошууч генерал Д.Бадам, Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Батлан хамгаалахын сайд асан, сансрын нисгэгч, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Гүррагчаа, Гавьяат багш, доктор, профессор, Орхон дээд сургуулийн багш Б.Галиндэв, Гавьяат багш, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хүндэт профессор, чөлөөнд байгаа хурандаа А.Гэлэгжамц, Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, чөлөөнд байгаа хурандаа Л.Жамбалжав, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Шинжлэх ухааны академийн гишүүн, академич, профессор С.Нарангэрэл, Шинжлэх ухааны доктор, Профессор, Гавьяат, Ардын багш, чөлөөнд байгаа хурандаа Г.Мягмаржав, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, зохиолч яруу найрагч Д.Төрбат, ТВ-5 телевизийн ерөнхий редактор, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч асан, чөлөөнд байгаа хурандаа Ш.Эрдэнэбаяр нар ажиллах юм байна.
Батлан хамгаалахын сайдын дэргэдэх “Иргэний зөвлөл”-ийн анхдугаар хурал боллоо | ||
Үзсэн: 860 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.