Шууд Chart

Дэлхийн экспод 33 дугаар сургуулийн шатрын баг, тамирчид Монгол Улсаа төлөөлнө

2021-11-02 12:07:32

Дэлхийн экспо болон Испани улсын соёлын нийгэмлэг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд www.chess24.com онлайн платформ дээр Дэлхийн сургуулиудын онлайн шатрын тэмцээний сонгон шалгаруулах 1, 2, 3 дугаар шатыг амжилттай зохион байгуулж, Дэлхийн 53 улс орны шилдэг ерөнхий боловсролын сургуулиуд болон ерөнхий боловсролын сургалттай шатрын клуб, академийн 296 багийн нийт 2664 шатарчин оролцсон тус тэмцээнд Монгол Улсаас улсын тэргүүний сургуулиуд болох I, 33 дугаар сургуулийн шатрын баг оролцсон бөгөөд 33 дугаар сургуулийн шатрын баг хэсгээсээ 2 дугаар байрт шалгарч тэмцээний Финалын шигшээ шатанд өрсөлдөх шилдэг арван шатрын багийн нэгээр шалгарсан билээ.

Финалын шатны шигшээ шатанд дараах шилдэг сургуулийн шатрын баг оролцоно.

  1. Gujarat State Chess Association (Бүгд Найрамдах Энэтхэг улс)
  2. Gymnazium Petra Bezruce Frydek-Mistek (Бүгд Найрамдах Чех улс)
  3. Saco Oliveros (Бүгд Найрамдах Перу улс)
  4. Hopkins Junior High School (Америкийн нэгдсэн улс)
  5. Velammal Nexus (Бүгд найрамдах Энэтхэг улс)
  6. 33rd Secondary School (Монгол Улс)
  7. Matrix Chess Academy (Бүгд найрамдах Энэтхэг улс)
  8. Ekpaideftiria Vassiliadi (Грек улс)
  9. Green Village School (Израиль улс)
  10. Csбnyi Alapнtvбny a Gyermekekйrt Kцzhasznъ Alapнtvбny (Унгар улс)
  11. EDM Torrelavega (Испанийн Вант улс)
  12. Sharjah Cultural & Chess Club (Арабын нэгдсэн Эмират улс)

Ташрамд дуулгахад, Сүүлийн хоёр сургуулийн шатрын баг зохион байгуулагч талын давуу эрхээр нэмэгдэн нийт 12 сургуулийн баг, тамирчин танхимаар, цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт 10 секундийн нэмэгдэлтэй рапид төрлөөр оюун ухаанаа сорин өрсөлдөж, Дэлхийн аварга шатрын сургуулиа тодруулах юм байна.

Шатрын Дэлхийн экспод Монгол Улсаа төлөөлөн оролцох 33 дугаар сургуулийн баг, тамирчид:

Захирал Н.Энхбат

Багийн төлөөлөгч Г.Даваахүү

Багийн ахлагч ДШХ-ны зөвлөх дасгалжуулагч, ДШХМ Б.Ану

I ширээ Их Мастер Д.Батсүрэн

II ширээ ДШХМ Е.Төгстөмөр

III ширээ ДШХМ Д.Мөнхзул

IV ширээ ДШХДМ Н.Содбилэгт

V ширээ Б.Алдар

VI ширээ ДШХДМ Х.Баясгалан

VII ширээ ДШХДМ Д.Өнөрзул

VIII ширээ ДШХДМ Х.Есүгэн

IX ширээ Н.Содгэрэлт

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дэлхийн экспод 33 дугаар сургуулийн шатрын баг, тамирчид Монгол Улсаа төлөөлнө  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй