
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн хамтран зохион байгуулж буй Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум энэ сарын 2-5-нд Улаанбаатар хотноо болж байна. “Найрсаг хөрш – Хил хязгааргүй яриа” олон улсын II медиа форумын нээлтийн ажиллагаа өчигдөр Улаанбаатар дахь “Русский Дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д танхим болон цахим хосолсон хэлбэрээр болсон.
Тус форумд ОХУ-ын хамгийн том радио холдинг болох "Русская Медиагруппа", RU телевиз, Оросын медиа, телерадио системийн хамгийн том интегратор "Окно" телевиз, НТС медиахолдинг, "Big Asia" буюу "Большая Азия" телевиз, Бүх Оросын телевиз, радиогийн улсын компаниуд, "Россия", "Россия-24" болон олон улсын мэдээллийн ИТАР-ТАСС, РИА Новости, "Россия сегодня", "Восток-Телеинформ" агентлаг зэрэг нэр хүндтэй, томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгч хүрэлцэн иржээ. Түүнчлэн Буриадын Бүгд найрамдах улсын радио, телевизийн болон Халимаг, Тувагийн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах түвшний төлөөлөл ирж оролцож байна.
“Найрсаг хөрш – Хил хязгааргүй яриа” олон улсын II медиа форумын хүрээнд өчигдөр сэтгүүлзүйн салбарын өнөөгийн байдал, сэтгүүлчид болон телевиз, радиогийн уран бүтээлчдийн ур чадварын сургалт, ёс зүй, харилцан мэдээлэл солилцох зэрэг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд хамтын ажиллагааны гэрээ үзэглэснээс гадна телевиз, радио болон мэдээллийн сайтын салбар хуралдаан болсон юм.
Харин өнөөдөр
Тэд танилцах “аялал”-аа MNB-ээс эхэлсэн бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга Д.Батсүх, Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Цоодол, Ж.Цэсэн, Ж.Соёл-Эрдэнэ, Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Стратеги, хамтын ажиллагааны газрын захирал З.Бадрал, МҮОНР-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Бямбатогтох, Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Байгал, “Монголын мэдээ” сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгч П.Отгонтуяа тэргүүтэй сувгийн захирал, продюсерууд болон уран бүтээлчид хүлээн авч уулзалт, яриа өрнүүлж байна.ОХУ-ын хэвлэл мэдээллийн салбарынхан МҮОНРТ-д зочиллоо | ||
Үзсэн: 988 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.