Шууд Chart

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

2021-11-09 09:46:58

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай

Цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эх орондоо хүрэлцэн ирсэн бол хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн өчигдөр буюу 11 дүгээр сарын 8-ны өдөр амжилттай газардлаа.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн үндэстний байгууллагын болон Монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн болон өдгөө тэдний халааг авч, үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын ээлж хүлээлцүүлэх ажиллагааг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг тэргүүтэй албаныхан БНӨСУ-д хүрэлцэн очиж, амжилттай зохион байгуулсан юм.

Энхийн үйлсэд хувь нэмрээ оруулсан тус цэргийн багийн дараагийн ээлжийн бие бүрэлдэхүүн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисны үндсэн дээр хуваарьт заагдсан өдрүүдэд эх орондоо хүрэлцэн ирнэ.

Өдгөө энэхүү ажиллагааны газар оронд Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багийн захирагч, хурандаа О.Заяатаар ахлуулсан бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэж эхлээд байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй