Шууд Chart

Хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн тухай уулзалт болов

2021-11-09 12:54:00

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын танилцуулга буюу одоогоор мөрдөгдөж байгаа хууль эрх зүй, өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, олон улсын чиг хандлага болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. 

Талууд дээрх ажил мэргэжлийн жагсаалттай холбоотой мэдээллүүдийн талаар байр сууриа илэрхийлж холбогдох мэргэжлийн байгууллагууд тооцоо, судалгааг дахин сайжруулан, үндэслэлийг оновчтой тодорхойлох тал дээр саналаа илэрхийлэв. 

Эх сурвалж: ХНХЯ


Хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн тухай уулзалт болов   
Үзсэн: 4212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-29 19:19
Сайн байна уу.гаалийн хорио цээрт ариутгалын ажилтай хүн юмаа.өдөр болгон химийн бодистой ажилдаг юмаа.Жишээ нь (Хлиор шохой, жавелионтой ) энэ нь хортой нөцөлд орох уу
Зочин [127.0.0.xxx] 2022-10-14 11:14
Лифтийн засварчин хүнд нөхцөлд орох уу?

Бидэнтэй нэгдээрэй