
БНХАУ-ын умард нутгаар энэ сарын 6-ны өдрөөс эхлэн цаг агаар хүйтэрч, цас орж эхэлжээ. Энэ нь цасан спортын талбайг янзлах таатай нөхцөлийг бүрдүүлсэн учир энэ сарын 8-ны өдрөөс эхлэн Жанчхүү дэх Өвлийн олимпын Үндэсний цанын спортын төвийнхөө бэлтгэлээ хангаж байгаа аж. Тодруулбал, тус төвийн цанын харайлтын зам болон бусад талбайд цас дэвсэх ажлыг гүйцэтгэж байна.
Өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хот болон Жанчхүү хотод болох юм. Бээжин дэх тэмцээний талбайд мөсний бүх төрлийн тэмцээн болох бол Янчин дүүргийн тэмцээний талбайд цасан мотоцикл, чарга, уулын цанаар гулгах тэмцээн болно. Харин Жанчхүүгийн тэмцээний талбайд цасан мотоцикл, чарга, уулын цанаас бусад цасан спортын төрлийг зохион байгуулах юм байна.
Ташрамд дуулгахад,
Өвлийн олимпын мөсөн талбайн тэмцээнүүд Бээжинд болно | ||
Үзсэн: 994 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.