Шууд Chart

Өвлийн олимпын бэлтгэл бүрэн хангагджээ

2021-11-10 16:54:35

БНХАУ Бээжингийн 2022 оны өвлийн олимпыг Бээжин, Жанчхүү, Яньчин гэх гурван газарт хуваарилан зохион байгуулна. Одоогийн байдлаар олимпын 12 ордон, талбай, барилга байгууламжийг ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөөд байгаа талаар CCTV мэдээллээ. Тухайн бүсүүдэд цагаан олимпыг угтсан өвлийн спортын олон улсын тэмцээн уралдааныг удаа дараа амжилттай зохион байгуулж, бэлтгэл туршилтыг хангалттай хийж гүйцэтгэжээ.  

Бээжин дэх "Шувууны үүр" үндэсний цэнгэлдэх хүрээлэнд өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолын арга хэмжээ, "Мөсөн тууз" хэмээн нэрлэгддэг Тэшүүрийн үндэсний төв ордонд олимп, паралимпын тэшүүртэй гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах юм байна. Бээжингийн хамгийн том үйлдвэр байгаад хаягдсан районыг шинээр засварлан тохижуулж байгуулсан цанын спортын “Шөүган” төв нь дэлхийн хамгийн анхны байнгын ажиллагаатай снөүбордын харайлтын тавцан бөгөөд өвлийн олимпын түүхэнд анх удаа аж үйлдвэрийн байгууламжийг дахин ашиглаж бүтээсэн тэмцээний талбай гэдгээрээ онцлог болжээ. “Усан шоо” хэмээн нэрлэгддэг Усан спортын үндэсний төвийг “Мөсөн шоо” болгон өөрчилж, өвлийн олимпын кёрлингийн тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэсэн байна. Харин хоккей, богино зайн тэшүүр, уран гулгалт зэрэг төрлийг Ү Кэсүний спортын төв ордон болон Бээжингийн спортын төв ордонд хийх ажээ.

Жанчхүүгийн тэмцээний бүсэд олон улсын стандартаар байгуулсан Үндэсний цанын спортын төвд цанын харайлтын таван төрөлт тэмцээн болон Нордикийн  тэмцээнийг зохион байгуулна.

Бээжингийн хойд хэсэг дэх алслагдсан дүүрэг Яньчинд олимпын хоёр шинэ ордон бүхий спортын их талбайг байгуулсан бөгөөд Уулын цанын үндэсний төв Хятад улсын хамгийн өндөр зэрэглэлийн тусгай замтай. “Цасан луу” хэмээгдсэн энэхүү чарганы замын нийт урт нь 1.9 километр, 16 хэсэг тахиралдсан хийцтэй бөгөөд техникийн хамгийн өндөр ур чадвар шаардсан байгууламж болжээ.

Сонирхуулахад,

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өвлийн олимпын бэлтгэл бүрэн хангагджээ  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй