Шууд Chart

Голын мөс цөмөрч хоёр иргэн нас баржээ

2021-11-10 17:05:49

Энэ сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг Шишхэдийн голын мөс цөмөрч “УАЗ Фургон” маркийн автомашинтай зорчиж байсан иргэн Д.Б /эмэгтэй, 37 настай/, П.Б /эрэгтэй, 57 настай/ нар живж нас барсан харамсалтай осол гарчээ. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр

Сүүлийн өдрүүдэд иргэд мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчих үед мөс цөмөрч, голд живж нас барах харамсалтай тохиолдлууд тасрахгүй байгаа тул гол, нуурын мөсөн дээгүүр автомашинтай зорчихгүй байхыг иргэдэд сэрэмжлүүллээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Голын мөс цөмөрч хоёр иргэн нас баржээ  
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй