
Цагдаагийн шөнийн эргүүлийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд энэ сарын 9-10-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай хүн, тээврийн хэрэгслийг шалгахдаа эрэн сурвалжлагдаж байсан хоёр хүнийг олжээ. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан "Хариуцлагын гэрээ"-ээр хүлээсэн хүн хоорондын зай, халдвар хамгааллын дэглэм сахиулах, заалны багтаамж 50 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг үүргээ зөрчсөн 4,
Иймд байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагыг Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн хүрээнд байгуулсан "Хариуцлагын гэрээ"-ээр хүлээсэн үүргээ биелүүлж, нийслэл хотынхоо амар тайван аюулгүй байдлыг хангаж, иргэд, олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас уриаллаа.
Эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг олов | ||
Үзсэн: 660 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.