
Тэрбээр өнөөдөр Үндэсний шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагчид, хүүхдүүдтэй Ган зам спортын төв дээр бэлтгэл хийж, Буян-Ухаа спорт ордон болон Steppe areana мөсөн өргөөний үйл ажиллагаатай танилцах юм.
Мөн үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхан, биеийн тамир спорт хорооны удирдлагуудтай уулзана.
Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, М.Баянмөнх тэргүүтэй төлөөлөгч 2021 оны аравдугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 6-ны өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болсон боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр олон уулзалтууд хийсний эхлэл нь энэхүү айлчлал болж байгаа юм.
Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлёв 2020 оны 12 дугаар сарын 12-нд болсон хурлаар олонхын санал авч, Олон улсын боксын холбоо (АЙБА)-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Тэрбээр тамирчдын амжилтын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж, энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөр шагналын сантай зохион байгуулсан бөгөөд жин тус бүрд түрүүлсэн тамирчдад 100 мянга, мөнгөн медаль хүртсэн тамирчдад 50 мянга, хүрэл медаль хүртсэн тамирчдад 25 мянган ам.долларын шагнал олгосон юм.
Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремелев Монголд айлчиллаа | ||
Үзсэн: 865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.