Шууд Chart

ӨНӨӨДӨР: Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ

2021-11-15 05:44:25

- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Нийслэлийн төр захиргааны v байр

08:00 цагт: Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Нийслэл дэх шалгалт зохион байгуулах салбар зөвлөлийн нээлтийн үйл ажиллагаа Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байранд болно. Утас: 99187526, 99901600

Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

Монголын Театрын музей

11:40 цагт: Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Улсын Хүүхэлдэйн театрын хэрэгжүүлж буй “Пөөдөө” тайз дэлгэцийн хосолмол бүтээл туурвих Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төслийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 80232323, 80894004

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ  
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй