Шууд Chart

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш болно

2021-11-17 17:16:07

Хуралдаанаар танхимуудын саналаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1.13 дахь заалтыг тайлбарлах эсэх асуудлыг тус тус хэлэлцэх юм.    

Мөн хуульд заасан үндэслэлээр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсонтой холбоотой шүүх бүрэлдэхүүнийг томилох тухай асуудал болон “Улсын Эрх Ашиг Тусгаар Тогтнолын Нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлт зэргийг хэлэлцэнэ.  

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш болно  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй