
- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Үндэсний номын сан
09:00 цагт: “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Үнэт ховор номын музей” үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэнгийн үеэр “Монгол толь” аппликейшний нээлт, “Монголчуудын бичиг үсгийн дурсгал” цуврал контентын танилцуулга, “Оюуны охь” бичиг соёлын цахим үзэсгэлэн, “Монгол толь” аппликейшний шторк, цахим контент ашиглах заавар зэргийг танилцуулна. Утас: 89098515
Баянхошуу дэд төвийн Бизнес инкубатор төв
09:00 цагт: Барилгын салбарын мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Ногоон барилга, түүний үнэлгээний системүүд EDGE Ногоон барилгын программ хангамж, стандарт, үнэлгээний систем” форум болно. Утас: 88104671, 99086836
Сити их сургууль
09:00 цагт: “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд "Үндэсний кино бүтээл нийлүүлэлтийг телевиз, радио, цахим орчинд нэмэгдүүлэх" судалгааны хэлэлцүүлэг болно.
Төрийн ордон
10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
“Мишээл экспо”
10:00 цагт: “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Монголд анх удаа 2000 мкв талбайд, 10 галерей, 100 гаруй уран бүтээлчид 7 хоногийн турш нэгдэж дүрслэх урлагийн үзэсгэлэн, хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгуулах "Art week 2021 - Дүрслэх урлагийн долоо хоног" үргэлжилнэ. Утас: 99849000, 88880948
Улаанбаатар дахь Русский дом (РЦНК)
10:00 цагт:
Шинжлэх ухааны академийн байр
11:00 цагт: Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн их чуулган болно. Утас: 98119897, 99717977
ӨНӨӨДӨР: “Үнэт ховор номын музей” үзэсгэлэнгийн нээлт болно | ||
Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.