
Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болов.
Зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасны дагуу “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол хүсэлт хүлээн авах, хуваарилах болон шүүх хуралдааны даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ыг хэлэлцэн баталлаа.
Мөн Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтын хэрэгжилтийг судалж, санал гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Эрүүгийн хэргийн танхимаас шүүгч Б.Цогт, Иргэний хэргийн танхимаас шүүгч Х.Эрдэнэсувд, Захиргааны хэргийн танхимаас шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Хэрэг хүлээн авах, хуваарилах, хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох нарийвчилсан журмыг баталлаа | ||
Үзсэн: 789 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.