Шууд Chart

Абу Дабид Монголын 20 жүдоч хүч үзнэ

2021-11-23 11:09:02

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн Гранд Слам тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдах гэж байна.

Монголын тамирчдын түрүүч өчигдөр Абу Дабид хөл тавьсан бөгөөд ОУХМ Б.Хишигбаярын удирдлага дор ур чадвараа сорин өрсөлдөнө.

Тус тэмцээний аваргууд чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байр 360 оноо, харин шилдэг наймд шалгарсан жүдочид 260 оноог дэлхийн чансаандаа нэмнэ.

Монгол Улсаас тус тэмцээний -60 кг-ын жинд Б.Сүхбат, -66 кг-д Г.Сод-Эрдэнэ нар анхны Их дуулгадаа хүч үзэх бол бусад тамирчин ээлжит тэмцээндээ зодоглох гэж байна.

Тодруулбал, Эрэгтэйчүүдээс 60 кг-д Э.Сумъяабазар, Б.Сүхбат, 66 кг-д Ё.Басхүү, Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Г.Болор-Очир, Б.Батболд, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, С.Бат-Орших, эмэгтэйчүүдээс 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57кг-д Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг, 63 кг-д Б.Баасанжаргал, С.Лхагвадулам, 70 кг-д М.Даваасүрэн, Ц.Энхчимэг, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн нар барилдана.

Сонирхуулахад, Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинг Токиогийн олимпын мөнгөн медальт Тайваний Ян Юүн-Вэй тэргүүлэн барилдах бол 73 кг-ыг энэ оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Гүржийн Лаша Шавдатуашвили, эмэгтэйчүүдийн 52 кг-ыг олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Амандин Бушар нар тэргүүлэн барилдах юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Абу Дабид Монголын 20 жүдоч хүч үзнэ  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй