Шууд Chart

Их дуулгад зодоглож буй жүдочдын барилдах хуваарь

2021-11-23 17:39:01

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн Гранд Слам тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдах гэж байна. “Абу Даби - 2021” Их дуулгад Монгол Улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болсон.

Монголын тамирчдын түрүүч өчигдөр Абу Дабид хөл тавьсан бөгөөд ОУХМ Б.Хишигбаярын удирдлага дор ур чадвараа сорин өрсөлдөнө.

Энэ сарын 26-ны баасан гараг:

Эрэгтэй 60 кг-д Э.Сумъяабазар, Б.Сүхбат, -66 кг-д Ё.Басхүү,  Г.Сод-Эрдэнэ, эмэгтэй 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57 кг-д Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг,

Энэ сарын 27-ны бямба гараг :

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Г.Болор-Очир, Б.Батболд, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Баасанжаргал, С.Лхагвадулам, 70 кг-д М.Даваасүрэн, Ц.Энхчимэг,

Энэ сарын 28-ны ням гараг:

Эрэгтэй +100 кг-д О.Цэцэнцэнгэл, С.Бат-Орших, эмэгтэй -78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн нар барилдана.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Их дуулгад зодоглож буй жүдочдын барилдах хуваарь  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй