Шууд Chart

ӨНӨӨДӨР: Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XII форум болно

2021-11-24 05:47:05

- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

МУИС-ийн номын сан

09:00 цагт: Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XII форум болно.

Соёлын төв өргөө

09:00 цагт: Соёлын яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран соёлын салбар, нийслэлийн төрийн байгууллагуудын "Эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөн"-ийг  зохион байгуулна. Утас: 91115981

"Монгол ньюс" мэдээллийн төв

10:30 цагт: “Эрдэнэсийн хүрээ” урлаг, уран бичлэгийн төвийн арт терапи сургалтын үр дүнг танилцуулах үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.

Гадаад харилцааны яам

11:00 цагт: Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад харилцааны төрийн сайд ДР.Ражкумар Ранжан Сингхийн Монгол Улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинтэй хэлэлцээ хийнэ.

"Монгол ньюс" мэдээллийн төв

11:00 цагт: НҮБ-аас энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулах Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны хүрээнд явуулах арга хэмжээг танилцуулна.

МҮЭСТО

11:00 цагт: Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Төрийн үйлчилгээний байгууллагын 1-3 дугаар зэрэглэлийн ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэхтэй холбогдуулан үүсээд буй нөхцөл байдлын талаар Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас: 99295063  88007709

"Монгол ньюс" мэдээллийн төв

11:30 цагт: “Мөрөөдлийн театр”-ын 10 жилийн ойн талаар тус театрын жүжигчид мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Зарим аж ахуйн нэгж цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж байгаа талаараа хэвлэлийн хурал зохион байгуулна.

Сити их сургууль

16:00 цагт: Шинэ жилийн даашинзны “Floraison fashion show”-ны хэвлэлийн хурал болно. Утас: 99136259

Гадаад харилцааны яам

17:00 цагт: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад харилцааны төрийн сайд ДР.Ражкумар Ранжан Сингхтэй уулзалт хийнэ. 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XII форум болно  
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй