Шууд Chart

Шилдэг есөн харваачийг хурдан удмын адуугаар байлна

2021-11-25 10:36:36

Монголын үндэсний мөсний шагайн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Есөн хүлгийн харваа” тэмцээнээ ирэх арванхоёрдугаар сарын 18, 19-нд товложээ.

Хэнтий аймгийн Биндэр суманд болох тус тэмцээнийг анх 2014 онд Монгол Улсын ардын багш, үндэсний бөхийн улсын начин, жүдо бөхийн олимпын мөнгөн медальт, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч асан Ц.Дамдин санаачлан МҮМШХ-ны удирдлагуудтай хамтран зохион байгуулж байсан билээ.

Тэр цагаас хойш дээрх холбоо жил бүр бий болгосоор өнөөдрийг хүрээд байна.

Онон голын мөсөн дээр тэмцээнээ бий болгох болсны учир нь эрт цагт Тэмүүжин, Жамух хоёр анд бололцохдоо тус голын мөсөн дээр шагай харваж байсныг билэгджээ.

Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэхүү үндэсний спортын хувь нэмэр их гэдгийг дуулгасан юм.

Тус тэмцээнд жилд дунджаар 100 орчим харваач өрсөлддөг байсан бол энэ жилийнхт 200 гаруй болж нэмэгдэхээр байгаа нь уг спортод сонирхолтой иргэд олширч байгаагийн илрэх аж.

Иймд зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн шилдэг есөн харваачдаа тус бүрд нь нэг хурдан удмын адуу бэлэглэхээр зэхжээ.

Тэмцээн цуваа харвааны төрлөөр явагдах бөгөөд стандартын дагуу бэлтгэсэн 80-100м-ийн талбайд өрсөлдөх юм байна.

Нэмж хэлэхэд, Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Батширээт, Баянадарга гэсэн дөрвөн суманд мөсний шагайн спорт илүү хөгжиж байгаа нь Онон голоо дагаж байршдагтай холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шилдэг есөн харваачийг хурдан удмын адуугаар байлна   
Үзсэн: 1660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй