Шууд Chart

МҮОНРТ-ийн баг "МОНЦАМЭ-100" цомын эзэн боллоо

2021-11-27 17:33:47

"МОНЦАМЭ-100" цомын аварга шалгаруулах футзалын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж аваргуудаа тодрууллаа. МОНЦАМЭ агeнтлагийн 100  жилийн ойн нэрэмжит футзалын цомын АШТ-ий аваргын төлөөх тулаанд МҮОНРТ, SPS тeлeвиз тун ширүүн өрсөлдөж 3:1-ээр SPS телевизийн баг хожиж алтан мeдаль, "МОНЦАМЭ-100" цом хүртсэн бол NTV тeлeвизийн баг хүрэл мeдалийн эзэн болов.

Харин эмэгтэй багийн тэмцээнд МҮОНРТ-ийн баг тэргүүн байр эзэлж "МОНЦАМЭ-100" цом, алтан медалийн эзэн болсон бол МОНЦАМЭ агентлагийн эмэгтэй баг мөнгө, SPS телевизийн баг хүрэл медаль  хүртлээ.

Мөн тус тэмцээнд ур чадвараа сорьсон эмэгтэй багуудаас Харин "Шилдэг эрэгтэй тоглогч"-оор SPS телевизийн С.Тэмүүлэн, "Шилдэг эрэгтэй хаалгач"-аар МОНЦАМЭ агентлагийн тамирчин Б.Ариунбаяр шалгарчээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ-ийн баг "МОНЦАМЭ-100" цомын эзэн боллоо  
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй