Шууд Chart

Ц.Цогтбаатар алтан медаль хүртэж, төрийн дуллаа эгшиглүүллээ

2021-11-28 09:48:17

“Абу Даби-2021” гранд слам тэмцээний хоёр дахь өдөр “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Сүхбаатарын одонт ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль хүртлээ.

Тэрбээр өмнө нь “Их дуулга” ангилалд гурван удаа түрүүлээд байсан бөгөөд дөрөв дэх түрүүгээ Узбекистаны Х.Тураевийг ялснаар хүртэж, чансаагаа 1000 оноогоор ахиуллаа.

Түүний жинг тэргүүлэгч олимпын иж бүрэн медальт Гүржийн домогт жүдоч Лаша Шавдатуашвили, ОХУ-ын залуу жүдоч Армен Агаяны хамт хүрэл медаль хүртлээ.

Харин -70 кг-ын жинд Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны залуу жүдоч Цэрэндуламын Энхчимэг Гранд Слам ангилалд анх удаагаа хүрэл медалийн төлөө өрсөлдөж, Их Британы Келли Петерсен Поллардтай барилдсан.

Харамсалтай нь манай бөх торгуулиар ялагдсанаар тавдугаар байрт шалгарч чансаагаа 360 оноогоор ахиуллаа. Ингэснээр манай жүдо бөхийн Үндэсний шигшээ баг Абу Дабигийн Гранд Сламыг хоёр өдрийн дараагаар нэг алт, гурван хүрэл медальтайгаар 41 орноос медалийн чанараар гуравдугаар байрт бичигдлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Цогтбаатар алтан медаль хүртэж, төрийн дуллаа эгшиглүүллээ  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй