Шууд Chart

Цаначид Швейцарт бэлтгэлээ базааж байна

2021-11-28 10:08:09

Өвлийн олимпын эрх авахаар өрсөлдөж буй цанын тамирчид өдгөө Швейцарт бэлтгэлээ базааж байна. ОУХМ Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, О.Золбаяр, Б.Номин-Эрдэнэ нар тус улсыг зорьсон бөгөөд Швейцарын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Марко Айсеншмидийн удирдлага дор бэлтгэл хийж буй юм.

Манай цаначид ирэх арванхоёрдугаар сараас олимпын эрхийн оноо олгох цуврал тэмцээнүүдэд оролцож эхэлнэ.

Тухайлбал, 3-5-нд Олон улсын цанын холбоо (FIS)-ны цуврал тэмцээнд оролцох бол 10-13-нд Давост болох Дэлхийн цомын ээлжит гараа, 10-21-нд оюутны ДАШТ, 28-30-нд FIS-ийн ээлжит цувралд тус тус оролцохоор төлөвлөжээ. Харин нэгдүгээр сарын 16-нд тамирчдын эцсийн чансаа гарсны дараа манай улс цанын төрлөөр хэдэн тамирчинтай олимпод оролцох нь тодорхой болох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Цаначид Швейцарт бэлтгэлээ базааж байна  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй