Шууд Chart

Ёкозүна Г.Ган-Эрдэнэ түрүүлэх нь тодорхой боллоо

2021-11-28 11:47:46

 

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшү башёгийн 14 дэх өрийн барилдаан өчигдөр боллоо.

Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр маегаширагийн 15-аас босч барилдсан Абитэй барилдаж давсан юм. Ийнхүү 14 даваатай болж тус башёд түрүүлэх нь тодорхой болоод байна. Энэ нь түүний хувьд аварга цол хүртснээс хойш хоёр башё дараалан түрүүлсэн 1960 оноос хойших анхны бөх болох нь ээ.

Ийнхүү энэ удаагийн башёд зодоглож буй Монгол бөхчүүдийн амжилтыг сонирхуулья.

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 14-0

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 5-9

Комүсүби Ичиножо А.Ичинноров 5-9

М-5 Хошорюү С.Бямбасүрэн 6-8

М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-5

М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 8-6

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ёкозүна Г.Ган-Эрдэнэ түрүүлэх нь тодорхой боллоо   
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй