Шууд Chart

Ардын багш Д.Банди агсны хөшөөг төрсөн тоонот нутагт сүндэрлүүлжээ

2021-11-28 12:13:59

Монгол Улсын ардын багш, гавъяат дасгалжуулагч, боксын спортын олон улсын хэмжээний мастер, академич, профессор, Бузтан овогт Дамдинжавын Банди агсны хөшөөг төрсөн тоонот нутаг Булган аймгийн Булган сумын Спорт ордоны өмнө сүндэрлүүлжээ.

Уг ёслолын арга хэмжээнд түүний нутгийн зон олон, гэр бүл, Монголын боксын хамт олон болон газар газраас зорин ирсэн найз нөхөд, хамаатан садан, шавь нар нь оролцсон байна.

Булган аймгийн засаг дарга, гавьяат тамирчин Б.Ариун-Эрдэнэ хөшөөг нээж хэлсэн үгэндээ “Энэ их хүнтэй хамт спорт хэмээх айлын гал тогоонд багахан хугацаанд хамт явах завшаан олдож, их зүйл суралцсандаа баярлаж явдаг юмаа. Түүний нэрэмжит “Олимпын гараа” бага насны боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийн 2024 он хүртэл Аймгийн засаг даргын ивээл дор Булган аймагтаа жил бүр зохион байгуулна. Мөн 2022 оны боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг мөн Булган аймагтаа зохион байгуулах хүсэлтэй байгаа” гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ардын багш Д.Банди агсны хөшөөг төрсөн тоонот нутагт сүндэрлүүлжээ  
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй