Шууд Chart

Амиа хорлох эрсдэлийн менежмент сургалт боллоо

2021-11-29 19:38:54

Нийслэлийн Онцгой байдлын газраас Аврах анги-105, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийн алба хаагчдад амиа хорлох аврах ажиллагааны дуудлагын үед эрсдэлийг үнэлэх, таслан зогсоох аргазүйд суралцах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар аврагчид амиа хорлох дуудлагаар үүрэг гүйцэтгэхдээ сэтгэл зүйн ярилцлага зохион байгуулах, шинж тэмдгийг таньж мэдэх, таслан зогсоох арга зүйд суралцлаа. Ингэснээр сэтгэл зүйн тактикийг ашиглаж амиа хорлолтыг болиулах үе шат, шууд авах арга хэмжээг яаралтай зохион байгуулах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Амиа хорлох эрсдэлийн менежмент сургалт боллоо  
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй