Шууд Chart

ӨНӨӨДӨР: Монголын тариаланчдын үндэсний холбооноос мэдээлэл хийнэ

2021-12-01 05:45:12

- Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“Velox” оффис

09:00 цагт: Эрүүл мэндийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээж буй сэтгүүлч нарын “Илүү сайн маргаашийн төлөө” санал солилцох уулзалт болно. Утас: 99106580

Сити их сургууль

10:00 цагт: Сити их сургуулиас зохион байгуулж буй Германы найруулагч, театрын онолч, жүжгийн зохиолч Бертольд Брехтийн уран бүтээл, онол туурвилын тухай “Б.Брехт: Шүлэг найрагч, ярилцлага, нийтлэл, хэлсэн үг” номын нээлт, “Театрын урлагийн шинэчлэл ба Б.Брехтийн хэл” эрдэм шинжилгээний хурал, “Б.Брехтийн он цаг” зургийн үзэсгэлэн болно.

"Монгол ньюс" мэдээллийн төв

11:00 цагт:  Монголын тариаланчдын үндэсний холбооноос 2021 оны ургац хураалтад тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Улаанбаатар Чуулга

19:00 цагт: Cудалгаанд суурилсан инновацын бүтээл “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн бүжгэн жүжиг тайзнаа тоглогдоно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Монголын тариаланчдын үндэсний холбооноос мэдээлэл хийнэ  
Үзсэн: 866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй