Шууд Chart

АНУ-аас удаа дараа иргэдийн данс руу халдаж, их хэмжээний хохирол учруулсан этгээдийг албадан авч ирлээ

2021-12-01 13:52:08

Эх орондоо байгаа болон гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн интернет банкинд АНУ-аас удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан Монгол Улсын иргэн “О” гэгч этгээдийг ЦЕГ-ын

Уг этгээд нь 2018 онд АНУ-д очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернет банк руу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсан юм. Тухайн этгээд гадаад улсад оршин сууж байсан тул Эрүүгийн цагдаагийн албанаас олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан бөгөөд үр дүнд нь өнөөдөр АНУ-аас Монгол Улсад албадан авч ирж байгаа юм.

Албан бус мэдээллээр “О” 100 орчим удаагийн үйлдлээр иргэдэд нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

АНУ-аас удаа дараа иргэдийн данс руу халдаж, их хэмжээний хохирол учруулсан этгээдийг албадан авч ирлээ  
Үзсэн: 3533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй