Шууд Chart

Ч.Наранбаатар Азийн олимпын зөвлөлийн чуулганд оролцов

2021-12-02 15:58:06

Азийн олимпын зөвлөлийн 40-р чуулган Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болж өндөрлөлөө. Ази тивийн 45 ҮОХ-ны удирдлагууд оролцсон тус чуулганд МҮОХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Ч.Наранбаатар оролцов.

Чуулганаар бүс нутгийн удирдлагуудын тайлан, Азийн олимпын зөвлөлийн Тамирчдын хороо, Соёл боловсролын хороо, Санхүүгийн хороо, Ёс зүйн хороо, Хэвлэл мэдээллийн хороо, Эмэгтэйчүүд ба спортын асуудал хариуцсан хороодын тайлан мэдээллийг сонсож, асуулт хариулт явагдлаа. Энэхүү хурлаар Ази тивд олимпын хөдөлгөөнийг тогтвортой байлгахад өндөр ач холбогдол өгч, цаашид зохион байгуулагдах Азийн дөрвөн наадмын (“Ханжоу-2022”, “Айчи-Нагоя-2026”, “Доха-2030”, “Эр Рияд-2034”) Зохион байгуулах хороодын мэдээллийг сонсож хэлэлцлээ.

Мөн хуралдаанаар 2022 онд болох хоёр наадам буюу Тайландын Бангкок, Чонбури хотуудад болох Азийн танхимын болон тулааны спортын наадам, БНХАУ-ын Шантоу хотод зохиогдох Азийн залуучуудын III наадмын бэлтгэл ажлын явцын мэдээллийг хэлэлцэв.

Ерөнхий ассемблейн хуралдааны үеэр МҮОХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Ч.Наранбаатар Энэтхэг, Казахстан, Кувейт, Шри-Ланка, Непалын Үндэсний олимпын хорооны удирдлагууд болон ОУОХ-ны Үндэсний олимпын хороод хариуцсан захирал ноён Жером Поиветэй уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ч.Наранбаатар Азийн олимпын зөвлөлийн чуулганд оролцов  
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй